Сайн байцгаана уу, хүүхдүүдээ? Та бүхэнд энэ удаагийн лекцийг танилцуулахад бэлэн боллоо. Бид энэ удаад “Харилцааны ёс зүй ба биеэ авч явах соёл” гэсэн сэдвийг сонгон авч байна. Та бүхэн таалан болгооно уу.
Бид
өдөр тутамдаа нийгмийн харилцаанд орж байдаг. Тэгвэл соёлтой харилцааг
үүсгэж чаддаг болов уу. Ингэхэд харилцааны соёл гэж юуг хэлэх вэ,
хүн нийгмийн харилцаанд хэрхэн биеэ авч явах ёстой вэ?
Харилцааны
соёл гэж юуг хэлэх ойлгох тухайд судлаачид харилцан адилгүй байр суурь баримталдаг.
Харилцааны соёл гэдэг нь юуны өмнө, санаа бодол, мэдлэг туршлага, соёлын солилцоо
буюу хүмүүсийн хоорондын үйлдлийн тодорхой илрэл юм. Харилцааны соёл нь хүмүүс
хоорондын дээр үеэс уламжлагдан ирсэн бие биетэйгээ ойлголцох үндсэн
хэрэглэгдэхүүний боловсон хэлбэр болно. Харилцааны соёл хүний эзэмшвэл зохих,
олон талаар ашиг тусаа хүртээгч зүйл боловч хүмүүжлээс ихээхэн хамааралтай
байдаг. Өөрөөр хэлбэл, та ямар орчинд өссөн, хүмүүжсэн гэдэг харилцааны соёлд
ихээхэн нөлөөлөл болж өгдөг. Иймээс хүмүүжлээр дамжуулан харилцааны зөв дадгал,
чадвар суулгах нь хүний хөгжлийн чухал үзүүлэлт болдог байна.
Харилцааны
хувьд доголдолтой, хувь хүний хөгжил талаас асуудалтай, нийгмийн өмнө ямар
нэгэн буруу үйлдэл хийж, түүнийхээ хариуцлагыг хүлээх хувь хүн хүмүүжлийн
доголдлоос үүдэлтэй гэдгийг олон хүмүүс тодорхойлон бичсэн байдаг. Ингэхлээр,
эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэг нарын дор зөв хүмүүжил
олгох нь харилцааны соёл төлөвших, цаашлаад тухай хүний биеэ авч явах байдалд ихээхэн
нөлөөлөл үзүүлдэг байна.
Орчин
үед харилцааны ёс зүйг хүний хөгжлийн хүрсэн түвшин гэж ойлгох явдал түгээмэл
байна. Энэ нь ч тодорхой учир шалтгаантай. Учир нь хувь хүн хөгжиж байж сая
харилцааны соёл, ёс зүй төлөвшинө. Хэрэв тухайн хүн нийгмийн талаасаа хөгжиж
чадаагүй бол харилцааны соёл, ёс зүй төлөвшсөн байх ямар ч бололцоогүй юм.
Аз
жаргал өөрөө ирдэггүй. Та түүнийг бий болгох шаардлагатай. Сайхан сэтгэл зардаг
дэлгүүр гэж хаана ч байдаггүй. Хэрэв танд нийгмийн харилцааны зөв дадгал
төлөвшиж чадваас амьдралд тань олон асуудал тулгарах ч та түүнийг хялбархан
даван туулж чадна.
Бусдыг
хүндэтгэх үзэл санаа, сэтгэл ямагт хариу сайн сайхан байдлыг бий болгож байдаг.
Энэ удаагийн лекц үүгээр жаргаж байна. Анхааран судалсан
та бүгдэд баярлалаа. Тухайн сэдвийг дэлгэрүүлэн унших судлах даалгавар өгч
байна.
Эх сурвалж
[1] |
Е. Е. Лялина , “Понятие карьеры и
карьерного роста персонала предприятия,” Современные наукоемкие
технологии, Ботиуд. %2-ын %1№10-2, pp. 271-272, 2013. |
[2] |
И. В. Шаповаленко, Возрастная
психология (Психология развития и возрастная психология), Москва :
Гардарики, 2005. |
[3] |
МУ-ын Засгийн газар, Алсын хараа
2050, Улаанбаатар хот : УИХ-ын хэвлэх үйлдвэр, 2019. |
No comments:
Post a Comment