Sunday, August 27, 2023

ЛЕКЦ 1. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ТОДОРХОЙЛОЛТ


Хөгжил хэмээх ойлголт анхлан сэтгэл судлалаас нийгмийн шинжлэх ухааны бусад салбарт шатлан хөгжсөн байдаг. Английн нэр цолгорсон эрдэмтэн Ч. Дарвин 1859 онд "Зүйлүүдийн үүсэл" нэртэй ном бичжээ. Уг бүтээлдээ хүний хөгжлийн тухай асуудлыг анх хөндсөн байна. Улмаар хүүхэд хүрээлэн буй орчиндоо аажим дасан зохицох үйл явцыг хүний хөгжил гэх ойлголтоор илэрхийлсэн байдаг.
Хүний сэтгэц, зан үйлийг тоо, чанар, бүтцийн хувьд өөрчлөгдөхөд хүргэж буй зорилго чиглэлтэй, зүй тогтолын дагуу тасралтгүй үргэлжлэх үйл явцыг хүний хөгжил гэнэ. Хүний хөгжил нь улс орны эдийн засгийн, нийгмийн, улс төрийн хөгжлийг танин мэдэх үндэс юм. 
Хэдийгээр бид энэ мэт ерөнхий хүрээнд ойлголт бий болгож болох ч хөгжил гэж чухам юуг хэлэх тухайд тодорхой ойлгоцтой байх шаардлага үүснэ.
Хөгжил гэдэг нь юм, үзэгдэл нэг төлөв байдлаас нөгөө төлөв байдалд эсвэл хуучнаас шинэ төлөв байдалд шилжих үйл явцыг хэлнэ.
Гэхдээ судлаачдын үзсэнээр хөгжил нь өөрөө хоёр төрөлтэй.
·         Хувьсал:
·         Хувьсгал:
Бид хөгжлөө тодорхойлчихлоо. Тэгвэл ямар шинж чанараар бид хүний хөгжил явагдаж буйг мэдэж болох вэ? Өөрөөр хэлбэл, бид ямар тохиолдолд хүн хөгжиж байна гэж үзэх ёстой юм бэ?
Хүний хөгжиж байгаа төлөвийг авч үзэхийн тулд бид хүний хөгжлийн хэд хэдэн илэрцийг ойлгох шаардлагатай болно. Эдгээрт:
·         Бусадтай хамтран ажилладаг байх:
·         Баялагийн хуваарилалт шударга байх:
·         Тогтвортой байдал хангагдсан байх:
·         Аюулгүй байдал хангагдсан байх.
Хүний хөгжил гэж юуг хэлэх тухайд шинжлэх ухааны хүрээнд нэгдсэн тодорхойлолт хараахан төлөвшиж чадаагүй байна. Үүнтэй холбоотойгоор бид дараах хэд хэдэн үзэл баримтлалыг судлах шаардлага үүснэ. Үүнд:
·         Хүний хөгжлийн биогенетик онол:
·         Хүний хөгжлийн сэтгэцийн задлан шинжилгээний онол:
·         Хүний хөгжлийн Э. Эриксоны онол:
·         Ж. Уотсоны бихевиорист онол:
·         Танин мэдэхүйн үе шатын онол:
·         Нийгэм-соёлын онол:
·         Хүний хөгжлийн биосоциал онол:
·         Хүний хөгжлийн экологийн онол зэргийг дурдаж болно.
Хүний хөгжлийн биогенетик онол: Америкийн нэр цолгорсон эрдэмтэн Стэнли Грэнвилл Холл уг онолыг хөгжүүлсэн. Гол санаа нь хүний хөгжлийн үйл явц нь тодорхой үе шат дамжин хэрэгжих эрэмбэлэгдсэн үйл явц бөгөөд генетик шинж чанартай болно. Өөрөөр хэлбэл, хүн хөгжих явцдаа хүний биологийн хувьслын үе бүхнийг богино хугацааны давтамжтайгаар туулдаг гэж үзнэ.
Сэтгэцийн задлан шинжилгээний онол: Германы эрдэмтэн З. Фрейд уг онолыг анхлан хөгжүүлсэн. Хүний зан байдал, мэдлэг, туршлага, өөрөөр хэлбэл хөгжил ухамсарлагдаагүй үйлдлийн үр дүнд бий болдог. Ухамсарлагдаагүй үйлдлээ ухамсарлах гэж оролдох нь сэтгэцийн эмгэгт байдалд хүргэдэг байна. Гэхдээ хүний сэтгэц ухамсарлагдаагүй, ухамсарлагдахын өмнөх, ухамсарлагдсан гэсэн гурван бүтэцтэй. Ухамсарлагдаагүй үйлдлийг ухамсарлах гэж оролдох нь сэтгэцийн эмгэгт хүргэнэ. Харин ухамсарлагдахаас өмнөх үйлдлийг ухамсарлаж болно.
Хүний үйлдлийг либидо, мортидо хөтлөнө.
Э. Эриксоны онол: Аливаа хүн төрөхөөс үхэх хүртлээ тасралтгүй хөгжиж байдаг. Хүн амьдралын эрэмбэлэгдсэн үе шатаар дамжин хөгжинө. Эдгээр үе шат нь бүгдэд адил бөгөөд нийт найман үе шаттай. Хөгжлийн үе шат бүхэн хүнд янз бүрээр үйлчилж болно. Хүн нэг үе шатаас нөгөөд шилжихдээ хямралын байдалд ордог. Эмчлэх арга нь буцаах явдал юм. Хүний хөгжлийг хангах гол хүчин зүйл нь бусадтай харилцах явдал болно.
Ж. Уотсоны бихевиорист онол: Хүний хөгжил сэдэл-хариу үйлдэл гэсэн зарчмын дагуу явагдана. Хүний хөгжилд голлон нөлөөлөгч хүчин зүйл нь орчны нөлөө юм. Хайр, айдас, дарлал гэх гурван орчин байх бөгөөд хүний цаашдын хөгжил төлөвшин тогтоход тэргүүн зэргийн нөлөөтэй байдаг гэж сургадаг.
Энэ мэтчлэн олон онол, үзэл баримтлалыг дурдаж болох байна.

2 comments:

  1. Sain bna uu? Nasand huregchdin surgaltin onlin talaar haij bgaad olj unshlaa bayarlalaa. Ulam ih amjilt husye.

    ReplyDelete